Эсээ гэдэг бол тухайн хүний үзэл бодол эргэцүүлэл шингэсэн цогц бүтээл юм.Оюутан залуучуудад хичээлийн даалгавраар болон ямар нэгэн хөтөлбөрт хамрагдахад Эсээ бичих хэрэг гардаг. Гэтэл оюутнууд маань энэ талаар тодорхой мэдлэггүйгээс болж боломжоо алдах тохиолдол их байдаг учраас ЭСЭЭ ХЭРХЭН БИЧИХ тухай та бvхэнд толилуулая.
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд Эсээ буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгvй гардаг. Эсээ буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч бакалаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хvний тухай эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүний талаас нь мэдэхийг хvсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөж магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.
Та Эсээгээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зvйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бүгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та Эсээ буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт Эсээний товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бvр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дүгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад vз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.
Сайн Эсээ ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийн сайн Эсээ гэж дүгнэдэг.Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эсээ нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логик холбоотой байх.
Эсээ бичихэд анхаарах зvйлүүд
Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж чадаагvй ч гэсэн дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг анхаараарай:
• Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хvмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнээд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
• Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зөрсөн, авцалдаагvй байх.
Ядуу хэллэгтэй байх.
• Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай.
• Өргөдлийн маягтанд өгсөн мэдээллээ Эсээндээ дахин битгий давтаарай.
• Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
• Өөрийнхөөсайн мэддэг, сонирхдог зvйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
• Эсээ хэтэрхий урт байх хэрэггүй.
• Гол сэдвээсээ хазайх ёсгүй.
