Хөрсөнд нэмэх 13 градустай болсон үед модны үндэс сэргэдэг. Ингээд соёогоо хөөн ургаж эхэлдэг. Монголын нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны дотор мод тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно таривал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна.
-Модыг шилжүүлж суулгахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?
Модыг хамгийн эрсдэл багатайгаар яаж шилжүүлэн суулгах тухай 20 гаруй дүрэм бий. Тэгэхээр модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ард сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулсан томъёогоор үндсийг шороотой нь хамт ухаж цэвэрлэнэ. Хамгийн гол нь тухайн модны үндэсийг гэмтээлгүй авах хэрэгтэй. Мод шилжүүлэн суулгалтыг уг нь 1-2 жил хийдэг юм. Эхний жил модны үндэсийг таслах үйл ажиллагаа явагдана. Дараа нь шилжүүлэлт хийдэг байх жишээтэй. Түүнээс биш модыг шууд ухаж авахад эрсдэлтэй.
![]()
www.blogmn.net="" images="" smiles="" alt="Cool" border="0">
Модыг хэт их усалснаар сайн болохгүй. Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртеө шингээдэг. Тиймээс модыг бага багаар тогтмол услах хэрэгтэй. Мод тарьчихаад эхний үед нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай. Хөрс чийггэй учраас хэтдээ түүнийг их хэмжээгээр услаад байх шаардлагагүй.
Услалтаас өөр ямар арчилгаа шаардлагатай вз?
Шинэ технологийн эринд ирсэн байгаа өнөө үед модыг услахаас гадна янз бүрийн бордоо хэрэглэн арчилж болно. Тухайлбал, Америкаас Superthrive гэсэн бордоог манайх оруулж ирсэн байгаа. Энэ нь ургамлын үндсийг цочролоос хамгаалж тайвшруулдаг. Ингэснээр ус шингээлт нь сайжирна. Энэ бордоо ургамлын эсийн түвшинд хүртэл үйлчилдэг юм. Америкчууд ногоон байгууламжаа бүтээхдээ уг бордоог ашигласан байдаг.
Яаж хэрэглэх вэ?
Энэ бордоог усаар зуураад ургамлаа усална.

Ялангуяа зулзаган модыг хөрсөнд суулгачихаад салхинаас хамгаалах хэрэгтэй гэдэг юм билээ?
Модыг унагааж, үндсийг нь тайван байлгадаггүй зүйл бол салхи. Мөн чийгийг нь алдагдуулж ядраадаг. Тиймээс мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй.
Тэгэхээр Улаанбаатар хотод ямар мод илүү сайн ургах боломжтой бол. Халуун оронд ургадаг моднуудыг энд авчраад тарьж болох болов уу?
Тарихад бэрхшээлтэй. Учир нь эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд Японы сакура, дал мод зэргийг тарихад хэцүү. Харин мэдээж шинэс, улиас, хайлаас, гацуур зэрэг мод сайн ургана шүү дээ. Гэхдээ сүүлийн үед модыг их буруу тарьж байна, Модыг хооронд нь 4-5 метрийн зайд тарих ёстой байтал сүүлийн үед их шигүү суулгаад байгаа юм.

Ойгоос том моднууд авчраад суулгаад байх юм. Мөн жижиг суулгацыг ч тарьдаг. Энз хоёрын аль нь илүү үр дүнтэй ургадаг юм бэ?
Мэдээж жижиг модыг шилжүүлэн суулгахад зардал багатай.: Гэхдээ ургах хүртэлээ хугацаа их шаардана. Мөн том мод суулгахаар эрсдэл нь бага байдаг. Нөгөө талаар хотжилт эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд том мод авчирч суулгах нь тохиромжтой. Зөв тариад арчлах юм бол энэ 2 суулгацын аль аль нь ургана.
-Агаарын бохирдол модны ургалтад сөргөөр нөлөөлнө биз…
Үүнд шилмүүст мод агаарын бохирдолд хамгийн тэсвэр муутай нь гэжээ. Учир нь зам дагуу тарьсан моднууд жилийн дотор өнгө нь харлачихдаг. Ингэснээрээ хлорофил боловсруулах чадвар нь эрс муудаж , фотосинтезийн үйл ажиллагаа нь зогсдог учраас хичнээн услаад нэмэргүй болдог. Гэсэн ч модыг тариад л байх хэрэгтэй. Ингэж байж мод тарьж сурна.

Хавар болохоор модноос цагаан хөвөн гараад байдаг. Модноос ийм цагаан хөвөн гарч байх ёстой юм уу?
Нэгэнт эм мод тарьсан бол цагаан хөвөн гарах нь зайлшгүй. Нэг ёсондоо эм үр хаяж байгаа нь тэр шүү дзэ Хөвөн гарч байхад нь эр, эм улиасаа ялгаж тэмдэглэх ёстой. Өөрөөр хэлбэл хаяхгүй байгааг нь тэмдэглэнэ. Ингээд үр хаяхгүй байгаа эр модоо дараа хавар нь хотд авчирч суулгах ёстой. Эр, эм улиасаа танихгүй байгаа учир хотд эм улиаснууд авчирч тариад байгаа юм.
